news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг эхэллээ

2011 оны 1 сарын 25

Ардчилсан хувьсгалын хоёрдахь давалгаа Эдийн засгийн хувьсгалыг энэ жил эхлүүлэхээ зарлаж, монгол хүн бүрийг эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажил орлоготой, аюулгүй орчинтой байлгах зорилт дэвшүүлээд байгаа Ардчилсан нам “Монгол хүн 2010” хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг Дорнод аймгаас эхэллээ. Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 21 аймагт хийж, аймгийн иргэд сумандаа, сумын иргэд өрх бүрт өдөр бүр тулгамддаг асуудлаа ярилцаж, тэдгээр асуудлууд намын бодлогын асуудал болж гарч ирэх нь энэхүү хэлэлцүүлгийн гол ач холбогдол болох юм. Ардчилсан намын удирдлагууд “Монгол Хүн 2020” хөтөлбөрийнхөө анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд наран ургах зүг Дорнод аймгаас эхэлж, уг хэлэлцүүлэгт Хэрлэн, Баянтүмэн, Булган, Чулуунхороот, Баяндун, Баян-Уул, Матад, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Дашбалбар, Чойбалсан  сумын 300 орчим төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Л.Түвдэндорж болон Дорнод аймгийн ҮЗХ-ны гишүүд, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл болон “Монгол Хүн 2020” хэлэлцүүлгийн ажлын албаныхан гишүүд оролцжээ. Хэлэлцүүлгийг нээж ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат үг хэлэхдээ “Дорнод аймаг бол Монгол орны хувьд стратегийн өндөр ач холбогдолтой нутаг. Хөрсөн дороо ийм баялагтай нутаг оронд амьдарч байгаа иргэд та бүхэн яагаад ч ядуу, ажилгүй, орлогогүй, аюултай орчинд амьдрах учиргүй. Тиймээс энэ хөтөлбөрт та бүхэн сум орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлыг л гаргаж тавих хэрэгтэй. Иргэн бүрийн санал, санаачлага оролцсон энэ дэд хөтөлбөрүүдийг бид нэгтгэн бүхэл бүтэн улсын хэмжээний “Монгол хүн 2020” хөтөлбөрийг гаргаж ирэх юм” гэжээ. Мөн Монголын лектор төвийн захирал Ц.Баатархүү хувь хүний хөгжлийн асуудлаар лекц уншиж, ажлын хэсэг танилцуулга хийсний дараа

-Эрх чөлөөтэй- Монгол хүн
-Эрүүл чийрэг-Монгол хүн
-Эрдэм боловсролтой Монгол хүн
-Аюулгүй орчинтой Монгол хүн
-Ажил орлоготой -Монгол хүн гэсэн таван чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

2010 оны эцсийн байдлаар Дорнод аймагт 21.5 мянган өрхийн 74,4 мянган хүн амьдарч байгаагийн 55,0 хувь нь аймгийн төвд, 19,8 хувь нь сумын төвд, 25,2 хувь нь хөдөө амьдардаг аж. Хүн амын 61.7 хувь нь хөдөлмөрийн насныхан. Ажил идэвхтэй эрж байгаа 786 хүн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст  бүртгүүлсний 13.9 хувь нь урьд өмнө ямар нэг ажил эрхэлж байсан, 86.2 хувь нь анх удаа ажил хайж байгаа хүмүүс гэнэ.

Мөн тэдний 65.9 хувь нь 16-34 насны залуучууд байна. Дорнод аймаг шиг байгалийн баялагтай нутгийн хувьд ажилгүй хүн, ажилтай хүн нь ч цалин мөнгө нь бага байгаа нь өрхийн орлогод ихэээр нөлөөлж, ядуухан амьдарч байгааг төлөөлөгчид нуусангүй. Ийнхүү сум орон нутагтаа тулгамдсан асуудлаа ний нуугүй ярилцсаны эцэст төлөөлөгчид өөр өөрсдийн салбарын дагуу Байгаль орчны газар, Дорнод аймгийн төв амбултори, 8-р сургууль, ХХҮХэлтэс, Шаталсан сургалттай техник технологинй коллежид очиж ажил байдалтай нь танилцан мэргэжлийн хүний үгийг сонсчээ. Харин орой нь “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт зориулсан урлагийн тоглолт хийж, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Н.Баянмөнх, Отгонжаргал, залуу дуучин Чулуунчимэг, Эгшиглэн, Lumino хамтлаг ая дуугаа өргөн нэгэн үдшийг доргиожээ.

Б.МАНДАХ


    



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой