news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Ерөнхийлөгч өсвөрийн дэлхийн аваргад баяр хүргэлээ

2010 оны 7 сарын 30

FIDE буюу Олон улсын шатрын холбооноос энэ сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулсан сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцож, 17 насны ангилалд тэргүүн байр эзлэн, өнөөдөр өсвөрийн дэлхийн аварга болсон шатрын ОУХМ А.Энхтуулд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уламжиллаа.

Ерөнхийлөгч баярын мэндчилгээндээ “Манай эх оронд FIDE-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнийг анх удаа зохион байгуулж, ард олон оюуны спортыг дэмжин, сонирхож байгаа энэ өдрүүдэд өсвөрийн шилдэг тамирчдын  дундаас дэлхийн аварга төрсөнд билэгшээж байна” гээд оюуны спортын хүнд шалгуурыг давж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийн тавцанд дуурсгасан ОУХМ А.Энхтуулд баяр хүргэн, цаашид спортын олон олон давтагдашгүй амжилтын эзэн байхыг хүсэн ерөөжээ.

ОУХМ А.Энхтуул өмнө нь 2006 онд сурагчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн гурван охины хамт алтан медалийн эзэн болж байсан бол энэ удаа хувийн тоглолтоор анх удаа өсвөрийн дэлхийн аварга боллоо.

Б.Энх

Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Сонгуулийн ямар системийг та дэмжиж байна вэ?
Жижиг мажоритари буюу 76 тойрог, 76 мандат
Том мажоритари буюу 26 тойрог, 76 мандат
Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн
Холимог
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой