news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

2010 оны 03 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүрэн эхээр нь танилцуулж байна

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ


Төсөл

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсгийг нэмсүгэй.

1/ 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт:


70.2. Авлига өгөх, авилга зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээд сайн дураараа хэргээ илчилж ирсэн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн нь өс хонзон, шунахай сэдэлт агуулаагүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

2/ 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт:


77.3. Энэ хуулийн тусгай ангийн авлигын гэмт хэргийн бүлэгт хамаарах гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдэд өршөөл үзүүлэхийг хориглоно.

3/ 150 дугаар зүйлийн 150.4 дэх хэсэгт
:

150.4.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг арван жил хүртэл хугацаагаар хасч, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4/ 263 дугаар зүйлийн 263.3, 263.4 дэх хэсэгт:

263.3.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

263.4.Энэ хэргийг төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн эсхүл хүнд хор уршиг учирсан, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг арван жил хүртэл хугацаагаар хасч, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

5/ 264 дүгээр зүйлийн 264.3 дахь хэсэгт:


264.3.Энэ хэргийг төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн эсхүл хүнд хор уршиг учирсан, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

6/ 265 дугаар зүйлийн 265.3 дахь хэсэгт:

265.3.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, авлигын гэмт хэрэгт урьд шийтгэгдэж байсан этгээд үйлдсэн бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг арван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

7/ 266 дугаар зүйлийн 266.3 дахь хэсэгт:

266.3.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

8/ 2701 дугаар зүйлийн 2701.1 дэх хэсэгт:

2701 дүгээр зүйл. Мөнгө угаах


2701.1. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний гарал үүслийг нуун далдалж уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан, бусад байдлаар эргэлтэнд оруулсан бол албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2701.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2701.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

9/ 2702 дугаар зүйлд:

2702. дүгээр зүйл. Хууль бусаар хөрөнгөжих


  2702.1. Албан тушаалтан болон албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, өөрчлөгдсөн, халагдсан этгээд хууль бусаар их хэмжээний хөрөнгө, орлого олсон бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 2702.2. Энэ гэмт хэргээс онц их хэмжээний орлого олсон, эсхүл төрийн өндөр албан тушаалтан болон уг албан тушаалыг хашиж байсан этгээд үйлдсэн бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг наймаас дээш арван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

10/ 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсэгт:

271.2. Энэ гэмт хэргийг албан тушаалтан үйлдсэн, хэргийн улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн, хохирол учирсан бол албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2 дугаар зүйл.  Эрүүгийн хуулийн зарим бүлэг, зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг:

46.1.2. албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах;

2/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг:

46.2.Торгох, албадан ажил хийлгэх,  баривчлах, хорих, цаазаар авах ялыг үндсэн ялын  чанартай, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ба нэмэгдэл ялын чанартай, эд хөрөнгө хураах ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ.

3/ 48 дугаар зүйлийг:


48 дугаар зүйл. Албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах

48.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэгээс арван жил хүртэл хугацаагаар хязгаарлахыг албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял гэнэ.

48.2. Албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох ба хорих ялыг тэнссэн бол хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

48.3. Албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг торгох, албадан ажил хийлгэх ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

4/ 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсгийг:

74.4.Цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо санаатайгаар нөхөн төлөөгүй, энэ хуулийн тусгай ангид заасан авлигын гэмт хэргийн бүлэгт хамаарах гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдэд ял эдлэхээс хугацаанаас өмнө  тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй.

5/ 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг:

77.2. Уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлж болно. Уучлал үзүүлэхийг хүссэн хүсэлтийг ялтан өөрөө буюу хууль ёсны төлөөлөгч нь гаргана.

6/ 252 дугаар зүйлийг:

252 дугаар зүйл. Зориуд худал мэдээлэх


252.1.Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
252.2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

7/ 150 дугаар зүйлийг:

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, бусад аргаар зориулалтын бусаар зарцуулах

150.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн, бусад аргаар зориулалтын бусаар зарцуулсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150.2.Энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
150.3.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

8/ ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ: 

“АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ”

9/ 263 дугаар зүйлийг:

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулах

263.1.Төрийн албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа болон бусдад давуу байдал олгосны улмаас төр, хуулийн этгээд, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

263.2. Энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

1. Энэ бүлэгт дурдсан “Төрийн албан тушаалтан” гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан албан тушаал эрхэлж буй тангараг өргөсөн албан хаагчийг хамааруулан ойлгоно.

2. “Төрийн өндөр албан тушаалтан” гэдэгт Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 73 дугаар тогтоолд заасан албан тушаал эрхэлж буй этгээдийг хамааруулан ойлгоно.
10/ 264 дүгээр зүйлийг:

264 дүгээр зүйл. Төрийн албан тушаалтан  бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэтрүүлэх

264.1.Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлснээс төр, хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

264.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11/ 265 дугаар зүйлийг:


265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бүрэн эрхээ урвуулах

265.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон  албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласны улмаас төр, хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12/ 266 дугаар зүйлийг:

266 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бүрэн эрхээ хэтрүүлэх

266.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсний улмаас төр, хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

266.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун хорин таваас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13/ 268 дугаар зүйлийг:

268 дугаар зүйл. Авлига авах

268.1.Албан тушаалтан, гадаадын төрийн албан тушаалтан эсхүл олон улсын байгууллагын албан тушаалтан бусдад давуу байдал олгох зорилгоор албаны үүргээ хэрэгжүүлэх, эсхүл хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсхүл бусдаар дамжуулан авлига өгөхийг бусдаас шаардсан, авлига авсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2.Энэ хэргийг төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн, хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд авлигын хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний авлига авсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, наймаас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14/ 269 дүгээр зүйлийг:

269 дүгээр зүйл. Авлига өгөх

269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж авлига өгсөн бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

269.2.Энэ хэргийг давтан, эсхүл авлигын хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, гадаадын төрийн албан тушаалтан эсхүл олон улсын байгууллагын албан тушаалтанд өгсөн эсхүл их буюу онц их хэмжээний авлига өгсөн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15/ 270 дугаар зүйлийг:

270 дугаар зүйл. Авлига зуучлах

270.1.Авлига зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

270.2.Энэ хэргийг давтан, эсхүл авлигын хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний авлига зуучилсан бол албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.   

16/ 271 дүгээр зүйлийг:

271 дүгээр зүйл. Албан хаагч хууран мэхлэх


271.1.Албан хаагч баримт бичигт зориуд худал мэдээ оруулсан, худал бичсэн, засвар оруулсан, түүнчлэн баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн бол албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Албан хаагч гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар ойлгоно.

17/ 272 дугаар зүйлийг:

272 дугаар зүйл. Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах


272.1.Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс  бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

272.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол албан тушаал эрхлэх, мэргэжлийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18/ 273 дугаар зүйлийг:

273 дугаар зүйл. Төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

273.1.Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг:

273.1.1. зориулалтын бусаар зарцуулсан;

273.1.2. зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан;

273.1.3. нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч,  мөнгөний эргэлтийг саатуулсан;

    273.1.4. зохиомол хомсдол бий болгох замаар бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн;

    273.1.5. төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан;

    273.1.6.улсын төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

273.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг арван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйл, хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 20... оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ


Төсөл


1 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “263.2.” гэсний дараа “, 263.3.” гэж, “264.2.” гэсний дараа “,264.3.” гэж, “265” гэсний дараа “.2., 265.3.” гэж, “266.2.” гэсний дараа “, 266.3.” гэж, “270.2./Хээл хахууль зуучлах/,” гэсний дараа “,2701/Мөнгө угаах/, 2702/Хууль бусаар хөрөнгөжих/” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “268/Хээл хахууль авах/” гэснийг “268/Авлига авах/”, “269/Хээл хахууль өгөх/” гэснийг “269/Авилга өгөх/”, “270.2./Хээл хахууль зуучлах/” гэснийг “270.2./Авлига зуучлах/”, “273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/” гэснийг “273/Төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “273.1./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /”гэснийг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “273.2.” гэсний “.2.” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 20... оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ


Төсөл

1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт 16.2.5 дахь заалтыг нэмсүгэй.

          16.2.5. Эрүүгийн хуулийн “Авлиглын гэмт хэрэг” бүлэгт хамаарах гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийн ялгүй болох хугацаа дууссанч төрийн албанд авч ажиллуулахыг хориглоно.

2 дүгээр зүйл. Энэ хуулийг 20... оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой